Одоогийн байдлаар БНСУ-д коронавируст вирусын халдвар авсан өвчтний тоо 87 хүрсэн бөгөөд нийт 6 хүн нас бараад байна. Халдвар авсан байж болзошгүй гэж тусгаарласан хүний тоо албан ёсоор 2500-д хүрч, 1500 гаруй их дээд болон дунд сургууль, цэцэрлэгийг түр карантины байдалд шилжүүлжээ. Монгол Улсын иргэн энэхүү халдварт вируст өртсөн талаар одоогоор ямар нэгэн мэдээ байхгүй байна гэж БНСУ дахь манай элчин сайдын яамнаас мэдээллээ. Коронавируст халдварын тархалт газар авч байгаатай холбогдуулан БНСУ-ын Засгийн газар коронавирусын тархалт гарсан эмнэлгүүдийн жагсаалтыг олон нийтэд ил болгосон байна.
КОРОНА ВИРУСЫН ГОЛОМТ БОЛСОН ЭМНЭЛЭГҮҮДИЙН НЭРС: