Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмийн өрийг яаралтай тэглэхгүй бол ирэх сарын 1-ээс Чингэлтэй дүүргийн эмнэлэг үүдээ барина

2015-6-09
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн салбарт харангын дохио дэлдээд байна

 

Эрүүл мэндийн салбарын төсвийг танаж, эмнэлгүүд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон талаар манай сайт Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатын яриаг хүргэсэн.

Харин энэ удаад бид эмнэлгүүд дээр байдал хэрхэн өрнөж байгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэд хэрхэн хүртэж байгааг сонирхохоор Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорив.

 

Эмнэлгийн үүдийг сахих уртаас урт дараалал, өвчиндөө шаналах хүмүүсийн гунигт царай, “Би байсан, үгүй энэ хүн байгаагүй. Би эмнэлэгт хэвтэх гээд дөрвөн удаа буцчихлаа. Өнөөдөр л хэвтэхгүй бол даргынх нь үүдийг сахина” гэх зэрэг хэн нэгнээсээ түрүүлж үйлчлүүлэх гэсэн иргэдийн ширүүхэн харьцаа бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гэсэн иргэдийн үнэн нүүр царай.

 

Энэ бүгдийг иргэд эмнэлгийн байгууллагын эмч, ажилчдын буруу хэмээн үздэг. Гэтэл үнэний учигыг тайлах хүсэл хүн бүрт байдаггүй. Бид ч гэсэн өмнө нь эмнэлгээр үйлчлүүлж байхдаа эмч нарын хүнд суртал, явуургүй зангийнх нь талаар нэг бус удаа хэлж, бурхимдаж байсан нь нууц биш.

 

Харин үнэхээр эрүүл мэндийн салбарын тогоон дотор амьдрал хэрхэн өрнөдөг болохыг тэр бүр мэддэггүй учир ийнхүү бухимддаг байсныг саяханаас ухаарав.

 

Нэг эмчид ногдох өвчтөний тоо хэд дахин нэмэгдэж, ачаалалтай ажилладаг, ажилласан хөлсийг нь цаг тухайд нь өгдөггүй, ажиллах техник хэрэгсэл, эм тарианых  нь асуудлыг бүрэн шийддэгүй гээд эмч нарийн толгойны өвчин үнэхээр их байдаг нь ч үйлчилгээнд нь нөлөөлдөг байна.   

 

Төсвөөс хуваариалсан мөнгө нь хүрэлцэхгүй улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээгээ тасалдуулахгүй явуулж, иргэдийнхээ эрүүл мэндийн сахин хамгаалахын төлөө эм, эмнэлгийн хэрэгсэлээ зээлээр авч, өдгөө төрийн төлөөх гуйлгачин болоод байгаа эмч нараа энэ удаа өмгөөлчихье.     

 

Өвддөггүй хүн, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртдэггүй хүн гэж бараг байхгүй. Гэсэн хэдий ч хүн бүр л эмч, сувилагч нарыг газар дор ортол нь муулчихаад өвдөж зовохоороо эмч нараас сайн хүнгүй болчихдог нь нууц биш.   

 

Гэтэл үнэн хэрэгтээ төрийн төлөөх гуйлгачин болж иргэдэд “чичлүүлэн” байж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа эмнэлгийн байгууллагын үнэнийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр хүргэхийг хүсэв.

 

Эмнэлгүүд үүд барьж, өвчтөнүүд цоожтой хаалга мөргөх цаг ойрхон байна

 

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг энэ оны эхний таван сарын байдлаар 98 орчим сая төгрөгийн өрөнд оржээ. Учир нь өнөөх л эрүүл мэндийн салбарын төсвийг танаснаас ийнхүү өрөнд орсон байна. Гэхдээ өрөнд ороод гал унтрахгүй бололтой. Учир нь “Өртэй хүн өөдлөдөггүй” гэдэгчлэн эрүүл мэндийн төв компаниудаас эм эмнэлгийн хэрэгслээ өр тавьж авсаар өнөөдрийг хүрсэн. Тиймээс өрний асуудлыг ирэх сарын нэгний өдөр гэхэд шийдвэрлэхгүй бол дахин эм, эмнэлгийн хэрэгслийг зээлээр олгох боломжгүй гэдгээ ч компаниуд мэдэгдсэн байна.

 

Мэдээж төрийн гарыг харж, эмнэлгүүдэд зээл олгож байгаа компаниудыг буруутгах аргагүй. Тэд ч бас үйл ажиллагаагаа хэвийн явуулах, ажилтан албан хаагч нараа цалинжуулах, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх гээд зах зээлд оршин тогтонох зайлшгүй хэрэгцээ байгаа.  

 

Харин холбогдох албаны хүмүүс эмнэлгүүдийн өрний асуудлыг цэгцлэхгүй  бол  ирэх сарын нэгний өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжгүй болж, хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээ “хөөж гарган” үүдээ барихаас өөр сонголтгүй болно гэдгийг дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд учирласан.

 

Төр иргэн хоёр хооронд эмч нар золиос болж нэр хүнд нь “шалны алчуур” болж байна

 

Хөрөнгө санхүүгийн асуудлыг ярихаар иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, эмч нарын харилцааны асуудлыг хөнддөг. Мэдээж эрүүл мэндийн даатгалаа төлж, эдлэх ёстой эрхээ эдлэж чадахгүй байгаа иргэд энэ мэт асуудлыг хөндөх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ төр иргэн хоёрын хооронд эмч нар золиос болж, эмч нарын нэр хүнд “шалны алчуур” болсон талаар нэгэн жишээг өгүүлье.

 

Он гарснаас хойш Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн ИТХ зэрэг байгууллагуудад тус эмнэлгийн үйл ажиллагаа муу байгаа, өнөөх үнэ төлбөргүй олгох ёстой эмнүүд цаг хугацаандаа ирэхгүй байгаа зэрэг гомдол санал өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин их иржээ.

 

Энэ нь мөнөөх л төсвийн танаастай холбоотой гэдгийг эрүүл мэндийн төвийн удирдлагууд өгүүлж байсан. Төрийн байгууллагууд төсвийн мөнгөөрөө л үйл ажиллагаагаа явуулж, оршин тогтнох учиртай.

 

Гэтэл төсвийн мөнгө нь хүрэлцэхгүй болохоор мэдээж эмчилгээ үйлчилгээ нь буурах, иргэдийн сэтгэл ханамж муудах нь зүй ёсны хэрэг буй за. Өнөөх сахарын эм, аппарат, хавдарын эм, сэтгэцийн эм гээд л үнэгүй тараагддаг эмнүүд иргэдийн гар дээр цаг хугацаандаа очихгүй болохоор хэн эмнэлгийн байгууллагыг магтах билээ. Гэтэл энэ нь эмнэлгийн бус төрийн буруу гэдгийг л ойлгож, төр энэ асуудалд анхаарал хандуулдаг болох хэрэгтэй байна гэдгийг энд дахин өгүүлье.

 

Рентген аппарат эвдэрч “хог” болжээ        

 

Дүүргийн нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн болон эмнэлгийн урсгал засварт жилд ердөө дөрвөн сая төгрөг төсөвлөдөг байна. Гэтэл энэ мөнгө нь өнөөх будаг шохойны зардал төдийхөнд л хүрэлцээд техник тоног төхөөрөмж засварлахад хүрэлцдэггүй аж. Тиймээс дүүргийн нэгдсэн эмнэлгийн 240 сая төгрөгийн өртөг бүхий рентген аппаратын хоолой /төв хүчтэн/ эвдэрч өдгөө “хог” болоод байгаа талаар дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд хэлж байсан юм.

 

Уг аппаратыг засварлахын тулд 25 сая төгрөг шаардлагатай аж. Гэсэн ч эм эмнэлгийн хэрэгслээ худалдан авах мөнгө хүрэлцэхгүй байгаа учир рентген аппаратыг засварлах боломжгүй болж зөөврийн жижиг аппаратаар амиа зогоож байгаа гэдгийг тэд мэдээлж байлаа.

 

Түүнчлэн лаборторын тоног төхөөрөмжүүд ч хуучирч муудсан, зарим нь ч баталгаат хугацаа нь дуусаагүй ч эвдэрч жагсаалаас гарчээ. Гэтэл баталгаат хугацаанд нь засварлах ёстой тендерт ялалт байгуулж тухайн төхөөрөмжийг нийлүүлсэн компаниуд нь эхнээсээ татан буугдсан болохоор одоо “Буух эзэн, буцах хаяггүй” болжээ.

 

Энэ мэтээр төр нэрийн цаана нуугдаж, бусдын гараар будилан хутгуулж байгаа эрхэмүүд нэгийг бодож, хоёр тунгаах цаг хэдийнэ болсныг энд дахин өгүүлээд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Ерөнхий нятлан бодогч Э.Бямбасүрэн болон дүүргийн эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг нараас зарим нэгэн зүйлийг тодруулсанаа сийрүүлье.

 

171 сая төгрөгийн төсөв бүрдүүлнэ гэдэг үлгэр

 

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Ерөнхий нятлан бодогч Э.Бямбасүрэн

 

-Эрүүл мэндийн салбарын төсвийг танасан нь эмнэлгийн туламж үйлчилгээг хэвийн үзүүлэх боломжгүй болсон талаар мэдээлэл байгаа. Танай нэгдсэн эмнэлгийн хувьд энэ байдал хэрхэн нөлөөлж байна вэ?

 

-Манай дүүргийн эрүүл мэндийн төвийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах зардал 24.2 хувиар буурсан. Энэ нь иргэдэд чанартай эмчилгээ, оношилгоо эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжгүй болсон. Ер нь эрүүл мэндийн байгууллагын төсвийн дийлэнхийг лабортарын урвалжууд, тарилга, эм, эмнэлгийн хэрэгсэл, шүд, цусан бүтээгдэхүүний зардал эзэлдэг.

 

Өөрөөр хэлбэл эмийн зардал буурсан нь эмчилгээ үйлчилгээний чанар муудахад нөлөөлсөн гэхэд нэг их хилсдэхгүй байх. Учир нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг стандартаар явуулдаг. Тэрхүү стандартын дагуу явуулсан эрүүл мэндийн үйлчилгээг л чанартай гэж нэрлэх учиртай. Гэтэл стандартын дагуу явуулах нөхцөл бололцоог нь хангахгүй, төсвийг нь танасан нь эмчилгээ үйлчилгээнд доголдол гарах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

 

-Төсвийн зардлаа хэмнэхийн тулд эмнэлэг дотооддоо ямар нэгэн ажил зохион байгуулах боломж байддаггүй юм уу?

 

-Байгууллагын удирдлагын зөвлөл, хариуцлагын зөвлөлийн зүгээс оны эхэнд олон шат дараалсан төлөвлөгөө гаргаж, хэмнэлтийн горимд шилжин ажилласан. Гэвч  өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдсэн нь стандартын дагуу эмчилгээ үйлчилгээгээ явуулах, хэмнээд ч нэмэргүй болж, өр тавьж үйл ажиллагаагаа явуулахаас өөр сонголтгүй болгосон.

 

-Танай эрүүл мэндийн төв өнөөдөр 98 орчим сая төгрөгийн өртэй байгаа гэсэн. Энэ өр цаашид бас нэмэгдэх л байх даа?

 

-Тийм ээ. Манайх оны эхний таван сарын байдлаар 97 сая 842 мянган төгрөгийн өртэй болчихоод байгаа. Гэхдээ энэ өр цаашид тийм ч их нэмэгдэхгүй байх. Учир нь эм, эмнэлгийн хэрэгсэл зээлээр нийлүүлж байгаа компаниуд ирэх сарын нэгнээс эхлээд дахин зээлээр эм эмнэлгийн хэрэгсэл өгөх боломжгүй гэдгээ амаар болон бичгээр нэлээд олон удаа мэдэгдсэн. Тэгэхээр өрний асуудал, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах хөрөнгө санхүүгийн асуудал л бидний толгойны өвчин болоод байна даа. Түүнчлэн тарилгын шингэний хүрэлцээ ч доголдох аюул ойрхон байгааг хэлэх нь зүйтэй байх.  

 

-Танай байгууллага дотооддоо төсөв бүрдүүлдэг биз дээ. Ер нь жил хэдэн төгрөгийн төсөв бүрдүүлэх ёстой байдаг юм бэ. Энэ төсвөөрөө үйл ажиллагаа явуулах боломжгүй юм уу?

 

-Өнгөрсөн жил манай байгууллага 92 сая төгрөгийн төсөв бүрдүүлсэн. Харин энэ жил 171 сая төгрөгийн төсөв бүрдүүлэх ёстой гээд заагаад өгчихсөн нь бас л бидэнд хүнд ачаа болж байна. Одоогоор манайх төсвийн 40 гаруй сая төгрөгийн алдагдал үйл ажиллагаагаа явуулж байгаа.

 

-Та бүхэн энэ их мөнгийг хаанаас бүрдүүлдэг юм бэ. Эмнэлэг орлого олох боломжтой байдаг юм уу?

-Тэр бас их хүнд асуудал л даа. Гэхдээ бид ор хоног, урьдчилан сэргийлэх үзлэг, өнөөх нэг удаагийн улавч, эмнэлгийн карт зэргээс л төсвөө бүрдүүлдэг. Гэтэл эдгээрээс 171 сая төгрөг бүрдүүлнэ гэдэг бас л өндөр тоо байгаа биз.

 

Зарим нэгэн эм эмнэлгийн хэрэгслийг өвчтөнийхөө ар гэрээс нь авахуулж байгаа

 

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг

 

-Дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа зогсох, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх боломжгүй болох аюул ойрхон байгаа гэсэн. Энэ талаар яриач?

 

-Өнгөрсөн жил манай эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн сарын татан авалт нь 63 сая төгрөг байсан. Гэтэл өнгөрсөн жилийн хүрэлцэхгүй байсан төсвийг энэ жил 43 сая төгрөг болгоод таначихсан.

 

-Та төвд өнөөдрийн байдлаар нэн шаардлагатай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн талаар дурдвал?

 

-Бид эрүүл мэндийн үйлчилгээг стандартын дагуу явуулахын тулд зарим нэгэн эм эмнэлгийн хэрэгслийг өвчтөнийхөө ар гэрээс нь авахуулж байгаа. Түүнээс яг одоо байхгүй гээд “модоо барьсан” зүйл байх л байна. Гэхдээ өвчтөний ар гэрээс эм, эмнэлгийн хэрэгсэл авахуулах нь хууль зөрчиж байгаа зүйл л дээ. Гэхдээ бид стандартын дагуу л эмчилгээгээ явуулахын тулд аргаа барахдаа ийм сонголт хийж байгаа.

 

-Орны хүлээлтийн асуудал басхүү иргэдийн бухимдалыг төрүүлээд байх шиг байна. Үнэхээр орны хүрэлцээ тааруу байна уу эсвэл хөрөнгө санхүүтэй холбоотой юм уу?

 

-Манай эмнэлгийн хувьд 2013 онд дотор болон мэдрэлийн тасгийн ороо багасгаад  хүүхдийн хоёр тасгийг шинээр байгуулсан. Мөн 90 мянган хүн амтай байхад байгуулагдсан эмнэлэг болохоороо хүрэлцэхгүй орны хүлээлт байгаа нь нууц биш. Гэхдээ өвчнийхөө хүнд хөнгөнөөс шалтгаалаад 15 хоногоос 1 сарын хугацаатай орны хүлээлт үүсч байгаа.

 

-Энэ асуудлыг шийдвэрлэх боломж байхгүй юу?

 

-Уг нь бол байгаа л даа. Хэрэв төсөв санхүү хүрэлцээтэй байдаг бол иргэд өдрийн эмчилгээ авах боломжтой байдаг. Үүнийг ч хууль журамдаа заачихсан байдаг. Тэгвэл иргэд хэвтэхийн тулд дараалал үүсгэж, бухимдалд орохгүй байх давуу талтай. Гэтэл төсөв байхгүй болохоор энэ үйлчилгээг үзүүлэх боломжгүй болчихоод байгаа юм.

 

-Энэ бүгд нь эмч нарын нэр хүнд эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээнд хандах хандлага буурахад нөлөөлж байгаа байх даа?

 

-Тийм шүү. Ер нь төр иргэн хоёр хооронд эмч, эмнэлгийн байгууллага золиос болоод байна гэдэг чинь л энэ шүү дээ. Ер нь бид хэдийнэ төрийн төлөөх гуйлгачин болсон. Гэхдээ одоо бол хүч хүрэхгүй, үүдээ барихад ойрхон болчихоод байна шүү дээ.

 

24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа
“Эдийн засаг, дэд бүтэц, өрсөлдөх чадвар, бүсчилсэн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 3 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцууллаа
    1 цаг 31 мин
  • Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа
    1 цаг 31 мин
  • “Эдийн засаг, дэд бүтэц, өрсөлдөх чадвар, бүсчилсэн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    2 цаг 19 мин
  • С.Баярцогт: АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн хувьд бүх фракцынхаа эв нэгдлийг хангаж ажиллана
    2 цаг 37 мин
  • Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
    2 цаг 55 мин
  • Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 3 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 3 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай
    4 цаг 24 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    4 цаг 37 мин
  • Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 100 төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөллөө
    4 цаг 48 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад шаардлагатай 10 мянган тонн түлшийг 3400 төгрөгөөр тариаланчдад нийлүүлнэ
    5 цаг 12 мин
  • Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийдэг болгоно
    5 цаг 35 мин
  • Л.Энх-Амгалан: Түүхийн боловсролын утга, холболт, хүргэх арга дутмаг байгаад эрс өөрчлөлт хийх ёстой
    6 цаг 31 мин
  • Сингапурт түрээсийн скүүтэрийг явган хүний зам руу ороход автоматаар хурдыг бууруулж, хөдөлгөөнийг хязгаарладаг болжээ
    6 цаг 52 мин
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
    7 цаг 35 мин
  • Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хугацаанд хаана
    8 цаг 19 мин
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
    8 цаг 41 мин
  • Израил, Ливан улс 1993 оноос хойш анх удаа шууд хэлэлцээ хийв
    8 цаг 49 мин
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
    8 цаг 57 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 58 мин
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
    9 цаг 4 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК