Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК өнгөрсөн оноос эхлэн үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлсэн.
Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхдээ ухаалаг утасны “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшн хувилбарыг нь хамт гаргасан ч Android үйлдлийн систем бүхий утастай хэрэглэгчдийн хүрээнд ашиглагддаг байсан. Тэгвэл IOS хувилбар энэ сараас эхлэн Apple ашиглагчдын хэрэглээнд нэвтэрлээ.
Та App Store-соо амьдралынхаа өдөр тутмын суурь хэрэгцээ болсон цахилгаан эрчим хүчний үйлчилгээг цаг алдалгүй авах “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшнийг татахад л хангалттай аж.
УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгч бүр цахилгаан эрчим хүчний талаарх мэдээлэл зөвлөмж авах, гэрээгээ шинэчлэх, сунгах, тоолуурын заалтаа хянах, илгээх, төлбөрөө төлөх, дуудлага өгөх гээд бүх үйлчилгээг http://my.tog.mn цахим хуудас, эсвэл ухаалаг утасны “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшнийг суулгаснаар цаг алдалгүй, шуурхай авах боломжтой болж байгаа юм.