Ирэх онд манай улсад АСЕМ-ын чуулга уулзалт болно. Энэ хүрээнд нийслэлийн тохижилтын ажлуудыг цогцоор нь хийж эхлэхээр болсон байна. Тухайлбал, Яармагийн зам дагуу зүлэгжүүлж, 400 ширхэг мод тарих юм байна. Мөн нийслэлийн найман гудамжинд цогц тохижилт хийхээр товложээ. Түүнчлэн явган хүний зам, дугуйн зам, нийтийн эзэмшлийн талбайд тусгай тэмдэг, тэмдэглэгээг хийх юм байна. Мөн нийслэл дэхь 20 гаруй хөшөө дурсгал болон усан оргилуурыг сэргээн засварлах гэнэ.
Т.Энхэлээ