Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, Азийн хөгжлийн банктай хамтран “Арьс шир-2015” зөвлөгөөнийг өнөөдөр Корпорэйт зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Тус зөвлөгөөн “Монголын арьс, ширний салбарыг сэргээн хөгжүүлэх” төслийн хэрэгжилтийн явцыг тодорхойлох, холбооны гишүүн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг шийдэх, үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх, бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ шаардлагыг хангасан арьс, шир боловсруулах технологийн чиг хандлагыг тодорхойлох зорилгын хүрээнд зохион байгуулагдах аж.
Оролцогчид “Монголын арьс, ширний салбарын хамтын ажиллагааг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам” асуудлын хүрээнд зөвлөлдөнө. “Арьс шир-2015” зөвлөгөөнд Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, Мал хамгаалах сан, Азийн хөгжлийн банк, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төсөл, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн ОНӨААТҮГ, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, “Армоно” нэгдэл, МАШҮХ-ы гишүүн байгууллагын удирдлагууд оролцоно юм байна.