Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монголын цэрэг, цагдаагийн алба хаагчид 43 дахь жилдээ зохиогдож байгаа UNMISS ажиллагааны “ДАНКОН-2015” марш тактикийн тэмцээнд 80 орны 320 тамирчид 25 км-н зайд 10 кг ачаатай уралдаж дэд ахлагч М.Бат-Эрдэнэ 2 цаг 07 минутын амжилтаар уг тэмцээний рекордыг шинэчилэн түрүүллээ. Уг тэмцээнд Цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж буй дэд ахлагч Б.Нэргүйбаатар 19 дүгээр байранд орж “ДАНКОН-2015” медалиар энгэрээ мялааж Монгол цэргийн тэсвэр хатуужил, бие бялдрын бэлтгэлжилтийг харуулсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)