Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын батальон Олон улсын Энхийг сахиулагчдын баярын өдрийг тохиолдуулан энхийг сахиулах үйлсдээ амжилт гаргасан алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Монгол улсын Цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж байгаа тус батальоны хуулийн офицер ахлах дэслэгч Ц.Баасанжаргал, салаан захирагчийн орлогч ахлах ахлагч М.Батзориг, дэд ахлагч Д.Алтангэрэл, дэд ахлагч Б.Баянмөнх нарыг талархлын бичиг, дурсгалын зүйлээр шагнажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)