БНСУ-д ирэх сарын 3-14-нд болох Дэлхийн оюутны Универсиад их наадамд оролцох баг тамирчдад зориулан Олон улсын оюутны спортын холбооны эмнэлгийн комиссоос MERS вирусийн талаар мэдэгдэл, зөвлөмж гаргасан байна. Энэхүү вирусын тархалт нь наадам зохиогдоход ямар нэгэн саад болохгүй талаар энэхүү мэдэгдэлд дурьджээ. Вирусын тархалтыг зогсоох талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, БНСУ-ын Засгийн газартай хамтран идэвхтэй ажиллаж байна гэж ОУОСХолбоо, Зохион байгуулах хорооноос наадамд оролцогч улс орнуудын оюутны спортын холбоонд мэдэгджээ.
Т.Сар