Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид автомашин, завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр өнөөдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллана. Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр Туул голд завьт эргүүл ажилладаг. Ингэснээр сүүлийн жилүүдэд нийслэлд усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо буурсан үр дүнтэй байгаа юм.
Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.
Д.Дуулим