Жолооны үнэмлэх хэвлэх ажиллагаа Замын цагдаагийн газраас Лицензийн төвд шилжсэнтэй холбоотойгоор жолоодох эрхийн үнэмлэх хэвлэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-наас хойш зогсоод байгаа билээ.
Тэгвэл одоогоор 15000 орчим үнэмлэхний материал цуглараад байгаа аж. Улмаар Хууль зүйн сайдын А102 тоот тушаалаар иргэдэд гурван сарын хугацаатай, жолооны түр зөвшөөрөл олгож эхэлсэн юм.
Мөн шинэ жолооны үнэмлэх хэвлэлтийг долдугаар сарын 1-нээс эхэлнэ гэж төлөвлөж байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)