Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 8, аврах ажиллагааны 1 дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Тухайлбал: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Ээрмэлийн 12 дугаар байрны 3 дугаар орцны хаалга шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 63 дугаар ангийн тасгийг очиход орцны хаалга шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 дугаар хэсэгт хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 35 дугаар ангийн тасаг унтраасан. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Монелын 30 дугаар гудамжинд нийслэлийн Түргэн тусламжын төвийн автомашин гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход Starix загварын автомашинтай огцом өгсүүр газар гарч чадахгүй байсныг татаж гаргасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/






















































