зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Говьсүмбэрийн татварын хэлтэс олон талт арга хэмжээнүүд зохион байгууллаа

2015-6-10
0
ЖИРГЭХ

        Улс төр, эдийн засгийн таагүй нөхцөл байдалд нийгэм бүхэлдээ дарагдан, бүүдгэрхэн байгаа энэ цаг үед орон нутагт тэр тусмаа Говь нутагт нэгэн сонирхолтой, гэрэл гэгээтэй үйл явдал, болсон тухай чимэгтэй мэдээллийг хүргэж байна.


 


Энэ талаар Говьсүмбэр аймгийн татварын хэлтсийн дарга Б.Наранбаатартай холбогдон тодруулга авлаа. Тэрээр “Нэг талаас улс орны бодит эдийн засаг буурсан, төсвийн хүндрэлтэй байгаа, нөгөө талаас орон нутгийн төсвийн хариуцлага, эрх хэмжээг нэмэгдүүлэх чиглэлтэй байгаа энэ цаг үед манай хэлтэс нь орон нутгийн удирдлага болон татвар төлөгчидтэйгээ идэвхитэй хамтран ажилласны үр дүнд өнгөрсөн 2014 оны хувьд нийт төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг 1,6 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 545.9 сая төгрөгөөр давуулан биелүүлж 2015 ондоо энэхүү амжилтаа бататган хадгалахыг эрмэлзэн ажиллаж байна даа” хэмээгээд миний сонирхолыг татсан шинэлэг ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнийг дор сийрүүллээ.


Өнгөрөгч 5-р сард Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн зүгээс улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд ААНБ болон хувиараа бизнес эрхлэгч иргэддээ хандан татвар төлөгчиддөө талархаж буйгаа илэрхийлсэн, тэдэнд соёл, урлаг, оюун санааны бэлэг барихыг эрхэмлэсэн нэлээд сонирхолтой шинэлэг үйл ажиллагаанууд хэрэгжүүлжээ. Өөрөөр хэлбэл, тэд энэ удаад үргэлж хууль, журам ярьж залхаадаг байдлаас зайлсхийж, гэр бүл, хамт олон, өсвөр залуу үед чиглэсэн үйл ажиллагаанд илүү анхаарал тавьж, татвар төлөгчөө халамжлах, нийгмийн хариуцлагаа тал талдаа өндөржүүлэх үүднээс Флашмоб хөдөлгөөн, Мэргэжлийн зураач, уран бүтээлчдийн үзэсгэлэн, “Говийн загас” усан спортын тэмцээн, “Татвар төлөгчийн нэг өдөр” практик арга хэмжээ, “Татвар төлөгчийн амжилт бидний хөгжлийн үндэс” сэдэвт форум, “Одоо цагт хүргэж өгдөг галт тэрэг” сэдэвт хувь хүний хөгжлийн лекц, “Бидний мэддэг боловч мэддэггүй Монгол” сэдэвт видео перзентаци зэрэг эх орон, байгаль орчин, соёл, ёс уламжлал, хувь хүний хөгжлийн сэдвүүдээр “Багаар үр дүнтэй хамтран ажиллах нь бид бүгдийн амжилтын үндэс” гэсэн санааг тодотгосон олон талт арга хэмжээнүүд зохион байгуулж, байгаль орчныг нєхєн сэргээх, ойжуулалтын ажилд идэвхитэй оролцож нарсны 70 ширхэг 2 настай тарьц суулгажээ.

 

Мөн тус хэлтсийн дарга өөрийн шинээр боловсруулж эмхэтгэсэн Татварын төлөвлөгч, цагалбараар татвар төлөгч нартаа бэлэг барьсан байна. Энэ нь татварын хууль тогтоомжийг даган мөрдөх эхний алхам болох цаг хугацааны сахилга батыг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх туслагч, гарын авлага болхоороо чухал ач холбогдолтой ажээ.

 

ГОВИЙН АНХНЫ ФЛАШМОБ ХӨДӨЛГӨӨН


Залуу үеийнхний үзэл бодол, нэгдмэл хүсэл эрмэлзлэлээ үггүйгээр илэрхийлэх орчин үеийн дэлхий нийтийн хандлага болоод байгаа ФЛАШМОБ хөдөлгөөн нь манай оронд, Улаанбаатар хотод өргөн дэлгэр нэвтэрч байгаа хэдий ч одоогоор орон нутагт хараахан хэрэгжиж нэвтрээгүй байгаа юм. Гэтэл манай орны хамгийн цөөхөн хүн амтай Говьсүмбэр аймагт, тус аймгийн Татварын хэлтсийн санаачилга, дэмжлэгээр "Өнөөдөр төлсөн таны татвар маргаашийн сайн сайхныг бүтээнэ" уриан дор орон нутгийн ЕБС -ийн 60 гаруй сурагчид ФЛАШМОБ хөдөлгөөнд нэгджээ. Орон нутагтаа анхдагч болох энэхүү ФЛАШМОБ хөдөлгөөний агуулга нь “хүүхэд залуу үеийнхний маань ирээдүйн сайн сайны төлөө хөрөнгө оруулалт хийж байгаа татвар төлөгч ах эгч нартаа илэрхийлж буй талархал бөгөөд нөгөө талаар улс орны эдийн засаг эмзэг байгаа энэ цаг үед ах, эгч, аав ээж нартаа хандан ногдсон татвараа цаг тухай бүрт нь шударгаар төлөхийг уриалж нэгдмэл зорилгын төлөө нэгэн зэрэг тэмцэх эрмэлзлэл юм” хэмээн зохион байгуулагчид нь тэмдэглэж хэллээ.

 

МЭРГЭЖЛИЙН ЗУРААЧ, УРАН БҮТЭЭЛЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН
Мөн тус хэлтэс нь Говьсүмбэр аймагт анх удаа орон нутгийн мэргэжлийн уран бүтээлчид, зураач урчуудтай хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулан, иргэд, татвар төлөгчидөд соёл, урлаг оюун санааны бэлэг барьж орон нутагтаа уг шинэлэг арга хэмжээнийхээ анхдагч нь боллоо. Үзэсгэлэнд арван уран бүтээлчийн 95 бүтээл тавигдсан бөгөөд уран зураг, монгол зураг, мод, цаас, металл болон арьсан урлалын бүтээлүүдийг нэг дороос үзэх боломжыг бий болгосон нь олны талархалыг хүртсэн сонирхолтой арга хэмжээ байлаа.


ГОВИЙН ЗАГАС УСАН СПОРТЫН ТЭМЦЭЭН

Татвар төлөгчдийн өдрүүдийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдийн дунд "ГОВИЙН ЗАГАС" нэртэй усанд спортын тэмцээн зохион байгуулсан нь орон нутагт, ялангуяа говь нутагтаа шинэлэг үйл явдал болсон байна. Тэмцээний гол агуулга, ач холбогдол, үр дүн нь нийт татвар төлөгчдийнхөө чөлөөт цагийг эрүүл, эрч хүчтэй, зөв боловсон өнгөрүүлэх, багын хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар “Эрүүл мэнд, багаар ажиллах чадвар, хурд, тэвчээр, амжилт бол татвар төлөгчдийн маань хамгийн том баялаг бөгөөд энэ бүх шинж чанар нь татварын системд мөн адил оршин байдаг” гэсэн санааг эрч хүчтэй, гэгээлэг өрсөлдөөнт хэмнэл дунд татвар төлөгчиддөө ойлгуулж мэдрүүлсэн явдал байсан байна.
 

Тэмцээнд 2 эрэгтэй, 2 эмэгтэй бүгд 4 хүний бүрэлдэхүүнтэй 10 баг буюу нийт 30 гаруй байгууллагын 40 тамирчин усанд сэлэлтийн 2 төрөл болон усан поло тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, багуудын хооронд болсон эрч хүчтэй гал гарсан тоглолтуудыг Онцгой байдлын газрын баг тэргүүлж, 2-р байранд “Хос Ану Жин” ХХК-ны баг, 3-р байр Эрүүл мэндийн газрын баг шалгарсан байна.

 

"Татвар төлөгчийн нэг өдөр" арга хэмжээ: "Татвар төлөгчийн нэг өдөр" буюу татвар төлөгч иргэд, аж ахуй нэгжийн төлөөлөл  “ББОГ” ХХК захирал М.Рашбаа, “Буянгого” ХХК захирал Х.Алтанцэцэг нар татвар хураагчаар 1 өдөр ажиллаж, хэлтсийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцан улс, орон нутгийн төсвийг бүрдүүлэх үйлсэд гар бие оролцож ажиллав.

 

 “Хамтдаа” тэмцээн: Баянтал сумын хүүхэд багачуудыг эцэг эхтэй нь хамт хөгжөөнт уралдаан тэмцээнд оролцуулах замаар татварын тухай ойлголтыг гэр бүлийн гишүүдэд нэгэн зэрэг хүргэх зорилготой “ХАМТДАА” цэнгээнт тэмцээн зохион байгуулж, 10 гэр бүлийг оролцуулж 100 орчим хүнийг хамруулжээ.

 

“Нэг минут нэг зуун мянга” тэмцээн: Шивээговь сумын иргэдэд татварын тухай ойлголт, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “НЭГ МИНУТ НЭГ ЗУУН МЯНГА” цэнгээнт тэмцээн зохион байгуулж, 7 байгууллагын 10 төлөөлөл амжилттай оролцож, 80 гаруй татвар төлөгчийг хамруулжээ.


"ТАТВАР ТӨЛӨГЧИЙН АМЖИЛТ, БИДНИЙ ХӨГЖЛИЙН ҮНДЭС" ФОРУМ

Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Хөдөлмөрийн хэлтэс, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимын салбар зэрэг байгууллагуудтай хамтран 200 гаруй татвар төлөгчийг хамруулсан "Татвар төлөгчийн амжилт, бидний хөгжлийн үндэс" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Форумд ТЕГ-ын Татвар хураалт удирдлага арга зүйн газрын ТУБ Ш.Энхжаргал уригдан ирж Үндэсний татварын албаны бодлого, зорилтын талаар мэдээлэл өгч, Монголын боловсрол компаний захирал, орчин үеийн Transpoem урсгалын үндэслэгч Н.Наранбаатар “Одоо цагт хүргэж өгдөг галт тэрэг” сэдэвт хувь хүний хөгжлийн сонирхолтой лекцээр, “Миний Монгол Экспедиц” -ийн үүсгэн байгуулагч, “Өв соёлын эрэл хайгуулчид” ТББ -ын тэргүүн Б.Батзориг Монгол орны байгалын үзэсгэлэнт тогтоц, баруун зүүн хязгаарын ард иргэдийн амьдрал ахуйн тухай сонирхолтой баримтат видео танилцуулгаар тус бүр сонирхолтой илтгэл тавин бэлэг барьжээ

 

Ийнхүү Говьсүмбэрчүүд Флашмоб бүжиглэж, усанд загас шиг сэлж, уран зургийн үзэсгэлэн, болон нээлттэй форум зохион байгуулж эрч хүчтэй хийж бүтээж байгаа ньсайшаалтай санагдлаа.

Д.Ундрах /24tsag.mn/

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Золжаргал: Нэг айл нэг машинтай байна гэсэн журам байхгүй
Google map, E-Mongolia системээр авто замын засвар, хаасан мэдээллийг авдаг боллоо
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11338 болжээ
Нийт нутгийн 51 хувьд гантай болон гандуу байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    3 цаг 2 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    3 цаг 17 мин
  • Ливерпүүлийн 28 настай португал довтлогч Диого Жота автомашины ослоор амиа алджээ
    3 цаг 36 мин
  • Х.Золжаргал: Нэг айл нэг машинтай байна гэсэн журам байхгүй
    3 цаг 38 мин
  • С.Туваан: "Алт аян" тогтоолын төсөл унаад байгаа нь цэвэр ЗГ-ын асуудал
    4 цаг 12 мин
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
    4 цаг 35 мин
  • Google map, E-Mongolia системээр авто замын засвар, хаасан мэдээллийг авдаг боллоо
    4 цаг 42 мин
  • Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд ЗГ баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    4 цаг 50 мин
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    4 цаг 53 мин
  • Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ
    5 цаг 16 мин
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
    6 цаг 4 мин
  • Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно
    6 цаг 7 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    6 цаг 10 мин
  • Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
    6 цаг 15 мин
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
    6 цаг 43 мин
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
    7 цаг 4 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
    7 цаг 10 мин
  • Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
    9 цаг 54 мин
  • О.Номинчимэг: Хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо
    10 цаг 7 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11338 болжээ
    10 цаг 21 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК