“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2015” Олон Улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийнэ.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Аж үйлдвэрийн яамтай хамтран уг үзэсгэлэнг энэ онд 19 дэх жилдээ зохион байгуулж байгаа аж. Энэ удаагийн үзэсгэлэн нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулагдаж байгаа бөгөөд БНАСАУ-аас анх удаа оролцож байгаагаараа онцлог юм байна.
Мөн ӨМӨЗО-ны Гадаад худалдаа дэмжих салбар хороо тогтмол оролцдог ба энэ жил 23 компани оролцохоор болсон байна.
Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 14:50 цагт Мишээл ЭКСПО төвд болох аж.
Сэтгэгдэл (1)