Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж бэлгэдлийн шийтгэл оноох зан үйл хийжээ.
Тодруулбал Гамшгийн эсрэг үндэсний төв, Гал үндэстэн холбоо, орон нутгийн зарим иргэд, ТББ-иудын төлөөлөл өнөөдөр Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.
Тэд мэдэгдэл хийснийхээ дараа Их тэнгэрийн аманд очиж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж бэлгэдлийн шийтгэл оноох зан үйл хийжээ.
Уг зан үйлийн үеэр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийж байсан Онцгой байдлын алба хаагч нар болон цагдаа очиж, тус үйлдлийг таслан зогсоосон байна.
Түүнчлэн албаны хүмүүс Ерөнхий сайдын зургийг галаас гарган авч унтраажээ.
Харин зан үйлийг үйлдэж байсан хүмүүс “Эрх дархдаа эрдэж засаг хууль зөрчвөөс эрхийг эвдэн ял асууж цаазын дээдийг хэрэглэ, Зарлиг мөрд, гол мөрөн булаг шандыг бузарлагсад ариуныг хөндсөн учир алах ялаар цээрлүүл”, "Гол мөрөн булаг шандыг бузарласан ариуныг хөндсөн учир алах ял цээрлүүл" хэмээн уриа лоозон барьж эсэргүүцэл үзүүлсэн болохыг албан бус эх сурвалж мэдээллээ.

























































Сэтгэгдэл (14)