Дорноговь аймагт гурвалжин будааны үр суулгажээ.
Япон улсын Шизүока мужийн газар тариалангийн мэргэжилтэн Коикэ Дорноговь аймагт хүрэлцэн ирж аймгийн төвөөс 4 км-ийн зайд орших ADRA-ийн талбайд говийн хөрсөнд гурвалжин будаа тарьж ургуулах, заавар зөвлөгөө өгөн туршилтын тариалалт хийсэн байна.
Энэхүү үйл ажиллагаанд гурвалжин будааны тариалалтыг сонирхсон Дорноговь аймгийн 30 гаруй иргэд оролцож туршлага судалжээ. Харин туршилтын тариалалтыг ADRA-ийн 0,6 га талбайд “Монголт” компани арчилгаа хийж гурвалжин будааг тариалж ургуулах юм байна.
Дамшрамд өгүүлэхэдд энэхүү үйл ажиллагаанд Дорноговь аймагт айлчилж байгаа Шизүока мужийн төлөөлөгчид болон аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Баяраа, ҮХАА-н газрын дарга Ж.Наранболд нар болон албаны хүмүүс оролцов.
Сэтгэгдэл (2)