ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр АТГ-т шалгагдаж буй талаараа тайлбар өгөх аж. Хурал өнөөдөр 13.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд болно.
Б.Пүрэвдоржийг бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутган АТГ-аас шалгаж байгаа талаараа албан ёсоор мэдээлсэн юм.