Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 28 дугаар ангийн тасгийг очиход 5 ханатай гэр, эд хогшил хамт шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт /16 настай эрэгтэй, А.Амарболд 8 сартай, эрэгтэй нар түлэгдсэн байсныг дүүргийн эмнэлэг анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-ийн түлэнхий тасагт хүргэсэн байна.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 12 дугаар гудамжинд тэвштэй хог шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн тасаг унтраасан.
Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-эхийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн тасгийг очиход 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/