Хууль сахиулахын их сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн төгсөгчдөд цол, энгэрийн тэмдэг, диплом гардуулах ёслолын арга хэмжээ 6 дугаар сарын 12-ны 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Уг үйл ажиллагаанд урилгаар УИХ, Засгийн газрын зарим гишүүн, яам, агентлагийн удирдлагууд оролцоно. Энэ хичээлийн жилд тус их сургуулийг бакалаврын шатлалаар 401, Удирдлагын сургуулийг 24 сонсогч төгсөж байна.