Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр тугаа аравнайлуулж заллаа. Туг аравнайлуулах ажиллагаанд НОБГ-ын удирдлагууд, төв байрны албан хаагчид, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах ангийн удирдлагууд оролцлоо.
Бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн лам нар туг аравнайлж ном айлдсан юм.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын туг нь бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд золбоо хийморь, нэр төр, алдар гавъяаны илэрхийлэл мөн билээ.
Онцгой байдлын тугийг Монгол улсын нийслэл, хорин нэгэн аймгийн алдарт, тод манлай уяачдын хурдан азарганы дэл,сүүлийг хүндэтгэн залж бүтээсэн.