Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн тасгийг очиход 12х8 хэмжээтэй мансардтай 1 давхар байшингийн мансардны хэсэг шатаж байсныг нэмэлтээр Гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасаг тус тус ажиллаж унтраасан байна.
Мөн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 15 дугаар гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийг очиход 6х4 хэмжээтэй гражид дотор эд зүйлс шатаж байсныг унтраасан.
Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 20/3 дугаар байрны дэргэд хог шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасаг унтраасан.