Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, хөдөлмөрийн баатар Асашёорюү Д.Дагвадорж нэр төрөө сэргээлгэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд гомдол гаргажээ. Хэргийн хариуцагч нь чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдаас бүрдсэн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Д.Цогтбаяр, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр нар аж. Катарт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа дээрх хүмүүс эх орондоо ирээд Чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хороо байгуулснаа мэдэгдээд, Монголын Чөлөөт бөхийн холбооныхныг тав хоногийн дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан билээ. Харин Д.Дагвадорж тэргүүтэй тус холбооныхон үүнийг хэдхэн хоногийн дараа няцааж, гүтгэлэг хэмээн тайлбарласан. Улмаар Д.Дагвадорж нэр төрөө сэргээлгэхээр дээрх шүүхэд хандаад байгаа аж.
Сэтгэгдэл (6)