Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Энхзул: Хүүхдүүдийн маань нүднээс гал асаад гялтганаад ирэхээр багш хүний хувьд гоё урам авдаг

2015-6-12
0
ЖИРГЭХ

        Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн л нэгэн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үр дүнтэй байна уу, үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэдэг билээ. Энэ удаа  БЗД-ийн 44 дүгээр  сургуулийн химийн багш У.Энхзултай ирэх есдүгээр сарын 1-нээс үндэсний хэмжээнд хэрэгжих суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн  талаар ярилцлаа. 

 

-Лаборатори сургуулиуд суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр нэг жил хичээллээ. Энэ хөтөлбөрийн гол онцлог нь юу байв?

 

-Бид өмнө хүүхдүүдэд  мэдлэг өгдөг байсан бол шинэчилсэн хөтөлбөрөөр чадвар олгодог болсноороо онцлогтой. Би  мэргэжлийнхээ хичээл дээр жишээ аваад ярья л даа. Өмнө нь оксидийн хүчил, давс гээд шууд  л химийн элемент үзээд цээжлээд явдаг байсан. Одоо бол атом гэж юу юм, атомын бүтэц нь юу юм гэж хүүхэд өөрөө мэдлэгээ олж авахаар  судалдаг, өөрөө дүгнэлт хийдэг болсон. Одоо автоматаар хүүхдүүд үелэх систем  цээжлэхгүй.  Ус төрөгчөөс  эхлээд  бүх элементийн бүтцийг  өөрөө тодорхойлоод, тодорхойлсон атомын бүтцээ  шинж чанараар нь системчлэбэл ямар байх уу гээд өөрөө  үелэх системээ зохиодог болсон. Үелэх системийг ингэж зохиодог юм байна. Энэ систем ингэж бүтсэн юм байна гээд өөрөө шинжлэх ухаанч арга барилыг дадлага хийж олж авч байгаа юм. Хуучин бол үелэх систем автоматаар цээжлүүлдэг байлаа шүү дээ. Хүүхэд өөрөө судалгаа хийгээд судалгаан дээр үндэслээд мэдлэгээ олоод авч байгаа учраас тэр мэдлэг өөрт нь чадвар болоод суучихаж байгаа юм. Үүгээрээ шинэчилсэн хөтөлбөр  үр дүнтэй. Мөн хичээлүүд дандаа дадлага ажлаар явдаг болсон. Хичээлийн цаг дээр гарын доорх материал ашиглаад туршилт хийдэг. Тухайлбал бидний иддэг жимсний PH хэд байх вэ гэхээр хүүхдүүд олоод ирдэг. Өөрийнх нь ахуй хэрэглээнд ойртоод ирэхээрээ мэдлэг болж үлддэг тэр хэрээрээ хүүхдүүд хичээлд дур сонирхолтой болж байгаа. Маргааш химийн хичээл орох бол хүүхдүүд урьд өдөр нь ангиар орж ирээд багшаа маргааш ямар туршилт хийх вэ, ямар материал авчрах вэ гэж асуугаад гардаг.  Улирлын дүн гарахад нөгөө  тааруухан гэгддэг хүүхдүүдийн дүн эрс  сайжирсан байсан.  

 

-Яагаад өмнө нь ийм арга барилаар ажиллаж болоогүй юм бол?

 

-Хэрэгжүүлэх арга барилаа л олохгүй байсан байна. Хүүхдэд заах биш чиглүүлээд хялбараар ойлгуулж болдог юм байна гэдэг  ухаанаа  олохгүй л явсан юм байна. Гэхдээ энэ арга браилыг өөрийн болгох тийм амар биш. Сургалтад сууснаар олж авахгүй. Тэндээс мэдээлэл сонсоод багш өөрөө тэр арга зүйг дахин  гаргаж аваад олон удаагийн туршилтаар олж авна.

 

-Энэ арга зүйг олж авахад та хэр хугацаа зарцуулж өөрийгөө хэр зовоов. Зарим багш нар БМДИ-ээс явуулж буй сургалт мэддэг юм л заагаад байх юм гэж дургүйцэх тал байдаг?

 

-Хоёр багш зэрэгцээд сургалтад суухад өөр өөрийнхөөрөө л дүгнэлт хийнэ. Миний бодлоор мэддэг  юм байлаа ч гэсэн тэрийг хүүхдэд буулгаж өгөх арга нь  өөр болж байгааг анзаарсан.  Ер нь бидний мэддэг юмыг заана л даа. Гэхдээ тэрийг хүүхдэд  амар хялбараар яаж ойлгуулах вэ, сургалтад яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт л  толгойгоо  ажиллуулах хэрэгтэй. Одоо би хичээлээ яаж дөхөмөөр хүүхдүүдэд ойлгуулах вэ гэж өдөр бүр бодно. Өдөр бүрийн хичээл өөр өөр болно.  Эхний цагаас сүүлийн цагийн хичээл сайжирна. Хичээлээ шөнө бодно. Ер нь их л юм болж шинэ арга барилтай болж байна даа.  

 

-Таны арга зүй зүйн шинэчлэл юу вэ?

 

-Би өнгөрөсөн хичээлийн жилд шинээр зургадугаар анги дааж авсан. Шинэчилсэн хөтөлбөрөөр энэ жил зургадугаар ангид хичээлээс гадуурх үйл ажиллагаа, амьдрах  чадварт суралцах үйл ажиллагаа  гэдэг хоёр хичээлийг ангийн багш заадаг болсон.   Энэ хичээл маш их ач холбогдолтой. Энэ хичээлийн буянаар манай хүүхдүүд  өөрийгөө илэрхийлэх чадварт суралцаж байна. Хичээлдээ тааруухан, хойгуур суугаад,  хуулбал хуулчаад сууж  байдаг хүүхэд байдаг. Гэтэл энэ хүүхдүүдэд дээрх хоёр цагийн хичээлээр өөрийгөө илэрхийлэх боломж илүү гарч ирж байгаа. Өөрийгөө илэрхийлж сурснаараа хүүхэд дургүй хичээлдээ дуртай болж, тааруухан сурлагатай нь сурлага нь сайжирч байгаа.  Манай анги  40 хүүхэдтэй, 6 баг болж ажилладаг. Багаараа даалгавар хувааж аваад эргээд хамт олондоо хийсэн судалсан зүйлээ танилцуулдаг болохоор дуугүй суух хүүхэд үлдэхгүй. Тийм боломж олдохгүй  бүх хүүхэд жигд  оролцдог болсон. Дуугүй байсан хүүхдүүд яриад эхлэхээр аяндаа нүд нь гялтганаад  өөртөө итгэлтэй болоод сэргээд ирдэг.   Тааруухан  сурлагатай байсан хүүхдүүдийн маань нүднээс гал асаад гялтганаад ирэхээр  багш хүний хувьд би өөрөө гоё урам авдаг. Ярих чадварын хичээлийн буянаар нэг жилийн хугацаанд манай ангийнхан их өөрчлөгдсөн. Манайх эхний улирлаар нэг ч А дүн байхгүй  тааруухан дүнтэй гарсан. Харин улирал өнгөрөх тусам  А дүн ихэсч F, C цөөрч дөрөвдүгээр улирлаар  муу дүнгүй болсон. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа, амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны хичээл гэдэг энэ хоёр хичээл бол хүүхдийг өөрийгөө илэрхийлэх, судалгаа хийх зэргээр   шинжлэх ухааны мэдлэг олж авах,  ярих чадвар олгож байгаагаараа илүү үр дүнтэй.

 

-Амьдрах  чадварт суралцах үйл ажиллагааны  хичээлээр жишээ нь танай ангийн хүүхдүүд ямар судалгаа хийж, амьдралын ямар ухаанд суралцав. Жишээ яриач?

 

-Амьдрах  чадварт суралцах үйл ажиллагааны  хичээл бусад хичээлтэй уялдаа холбоотой явдаг.  Жишээ нь бид “Ус” гэсэн хичээл орсон. Хүүхдүүд амьдарч байгаа орчин нөхцлөөсөө хамаараад  1 хүүхэд  өдөрт хэдэн литр ус хэрэглэдэг, гэр бүлээрээ 7 хоногт хэдэн литр ус хэрэглэдэг гэдгээ тооцоолж гаргаж ирдэг. Ингэснээрээ гэрийнхээ усны хэрэглээг багасгаж, аав, ээж гишүүддээ усны зөв зохистой хэрэглээний талаар  ойлгуулж чаддаг. Миний санаж байгаагаар орон сууцны айлын нэг хүн  усанд орох,  хувцас угаах болон бусад хэрэглээг тооцоход  өдөрт 280 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо гаргаж ирсэн.  Энэ судалгааны үр дүнд хүүхдүүд хүнсний ногоогоо угаахдаа саванд хийж угаадаг, шүдээ угаахдаа стаканд ус хийж хэрэглэх зэрэг тогтмол хэрэглээг хэвшүүлж чадснаар гэрийнхээ усны мөнгийг бага гардаг болсон гэж ярьж байна лээ.Тэгэхээр “Ус” гэдэг сэдэвт хичээл орсноор хүүхэд хими талаасаа нэр томьёог мэдээд авч байна. Физик талаасаа усны өнгө, амтыг судалж байна. Судалгаа хийх явцдаа  математикийн тооцоо хийж байна, танилцуулах явцдаа  ярих чадвар нь сайжирч  монгол хэл, уран зохиолын хичээлтэй холбогдож байна. Амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны  хичээл ингэж  ерөнхий бүх хичээлийг багцалж  өгч байгаа. Гол нь хүүхдүүд сэдвээ зөв сонгоод сонгосон сэдвээрээ судалгаа хийж, бодит үр дүнд хүрч   дүгнэлт хийх чадвартай болж байна. Энэ хоёр хичээл орсноор хүүхдүүд төдийгүй багш би өөрөө маш их зүйлд суралцаж байгаа. Өөрийгөө хөгжүүлж олон мэдлэг олж авч байна. Өнгөрсөн хичээлийн жил нэг л  мэдэхэд дуусч  хавар болчихсон. Сонирхолтой хичээлийн жил байлаа.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • багш (112.72.13.99)
    тэнэг багш уу арга барилаа олохгүй явна гэ юу гэсэн үг вэ
    2015 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    5 цаг 14 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    9 цаг 9 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    9 цаг 13 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    9 цаг 16 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    9 цаг 29 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    12 цаг 37 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Өчигдөр 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Өчигдөр 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Өчигдөр 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Өчигдөр 12 цаг 37 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК