Өнөө, маргаашдаа газар тариалангийн нутгаар хална. 14-нд баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд, 15-нд төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр,16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Их нууруудын хотгор болон говийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 17-нд баруун зүгийн нутгаар сэрүүснэ.
Сэтгэгдэл (1)