Налайх дүүрэгт хот байгуулах шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан. Энэ дагуу хотын Захирагчийн сонгох сонгуулийг маргааш зохион байгуулах гэж байна. Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулах Нэгдсэн хороог 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Захирагчийн сонгуулийг Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 7-р хорооны хэсэгт хороо тус бүрт байгуулсан бөгөөд хэсгийн хороог тухайн хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэс, Налайх хотын эдэлбэр газрын заагаар хязгаарлаж тогтоожээ. Налайх дүүргийн Захирагчийн сонгуульд найман нэр дэвшигч дэвшсэн юм.. 6 хэсгийн хорооны нэрсийн жагсаалтад орсон 20 263 иргэн сонгуульд оролцох эрхтэй бөгөөд сонгууль маргааш 07-22 цагийн хооронд болно. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тус дүүргийн иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)