“Цусны донорын дэлхийн өдөр”-ийг жил бүрийн зургадугаар сарын 14-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил эл өдрийг “Амьдрал бэлэглэсэн-Донор танд баярлалаа” уриан дор тэмдэглэж байна.
Монголын Улаан Загалмай нийгэмлэг болон Цус сэлбэлт судлалын үндэсний төв/ЦССҮТ/ хамтран уламжлал ёсоор цусны донорын өдөрлөгийг эөнөөдөр 10.00 цагаас эхлэн Чингисийн талбайд зохион байгуулж байна.
Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирснээр цусны донор болохын давуу тал болон холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг авч цусаа хандивлах боломжтой юм. Мөн өдөрлөгийн үеэр “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн болон Морин хуурын чуулгын хөөмийч Н.Ашид нар уран бүтээлээ толилуулах аж.
Г.Үжин