Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
9.00-14.00 цагт НҮБ-ын байрандмонголын сайн дурынхны үндэсний зөвлөлдөх уулзалтад болно. НҮБ-ын Сайн дурын хөгжлийн хөтөлбөр (UNV), Монголын сайн дурынхны байгууллагуудын сүлжээ болон Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт засгийн газар, иргэний нийгэм, сайн дурын болон хувийн хэвшлийн байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцоно.
Хэлэлцүүлгийн илтгэл, хэлэлцүүлгүүд нь 2015 оноос хойшхи Тогтвортой Хөгжлийн зорилтуудтай уялдуулан сайн дурын үйлсийг уялдуулах, залуучуудын оролцоо, гамшгийн эрсдлийн менежмент, байгууллага, компаний нийгмийн хариуцлага зэрэг асуудалтай холбон зохих орчинг бүрдүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Утас 88554787
10.30 цагт Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор 5-дахь жилдээ хэрэгжиж буй Өсвөрийн 333-н сургагч багш бэлтгэх үндэсний хөтөлбөр Төрийн ордонд болно. Утас 88130826 86151508
18.30 цагт МҮХАҮТанхимын их танхимд "Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ технологи 2015" олон улсын үзэсгэлэнгийн хаалтын шагнал гардуулах ёслол болно. Утас: 70109090, 99020785