Энэ жил Улаанбаатар хотын 92 гудамж цэцэрлэгт ногоон байгууламжийн тарилт, арчлалт хамгаалалтын ажлыг хийнэ. Энэхүү ажилд 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Хаврын улиас хэлбэржүүлэлтийн ажил гуравдугаар сарын 10-наас эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр дүгээр сарын 1-нээс цэцэг усалж, зүлэгт талбайг самнаж цэвэрлэн, 10-наас мод бут, сөөг, ургамлан хашлагыг шинээр болон нөхөн тарих ажил хийгдсэн.
Мөн хотын гудамж талбайд энэ жил нийт 500-гаад мянган мод сөөг тарихаар болсон. Ойролцоогоор 300-гаад мянган м2 зүлэг, 400-гаад мянган ширхэг цэцэг тариад байгаа юм.
Тэгвэл өнөөдрөөс ирэх наймдугаар сарын 15 хүртэл хоёр сарын турш зэрлэг ургамлыг устгах ажлыг хийхээр болжээ.