Улиастай –Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд нэг метрийн диаметртэй төмөр бетон дугуй хоолойн ажил шинээр хийхтэй холбогдуулж 2015 оны зургадугаар сарын 13-ны 08 цагаас зургадугаар сарын 27-ны 07 цаг хүртэл 160 метр урт зам хаагаад байгаа.
Мөн Улиастай - Гачуурт чиглэлийн замыг өнөөдөр 23 цагаас зургадугаар сарын 29-ний 07 цаг хүртэл хэсэгчлэн хааж зам барилгын ажил хийх болсныг мэдэгдье. Авто зам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.