Оюутан цагдаа нар маргааш буюу лхагва гаригаас ажилдаа гарахаар болжээ.
Энэ жил 80 оюутан "Оюутан цагдаа"-гийн албанд зүтгэхээр болсон байна.
Тэд зуны гурван сарын хугацаанд жуулчдад туслаж, тэдний аюулгүй байдлыг хангах, цагдаагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх аж.
Сонихуулахад Оюутан цагдаа гурван сарын турш өдөрт 6-8 цаг ажиллах юм байна. Харин тэдний цагийн хөлсийг 3500 төгрөгөөр тооцож аж.