Брэндийн бүтээгдэхүүн худалдан авсан баримт, тасалбараа хадгалах шаардалгатайг Гадаад хэргийн яамны Консулын газраас анхаарууллаа.
Тодруулбал “БНХАУ-ын Гаалийн тухай хууль-”ийн 21-р зүйлд “Зохиогчийн эрхийг зөрчсөн бараа бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхгүй” гэж заасны дагуу брэндийн шошготой хуурамч бараа бүтээгдэхүүнийг тус улсын хилээр нэвтрүүлэхгүй бөгөөд гааль, хяналтын байгууллагууд хураан авах эрхтэй байдаг аж.
Харин сүүлийн үед манай улсын иргэд БНХАУ-аас “ADIDAS”, “NIKE”, “JORDAN” зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг Хятадын албан ёсны бус борлуулагч нараас /Эрээн хотын “Вэньжоу” зах/ их хэмжээгээр худалдан авч тус улсын гаалийн байгууллагад бараа бүтээгдэхүүнээ хураалгаж, эд материалаар хохирох явдал ихээр гарсаар байгаа аж.
Тиймээс иргэдийг худалдан авалт хийхдээ анхаарал болгоомжтой хандахыг холбогдох албаны хүмүүс анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)