Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүй долоон худаг дахь гүний худаг, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах номын худалдааны түр барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авсан байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Сэргээн засах клиникийн барилга, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны хуучин барилга, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны цагдаагийн хэсгийн хуучин барилга, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны өрхийн эмнэлгийн хуучин барилга, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны “Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор” барилга, Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны өрхийн эмнэлэг нийт 1 тэрбум 32 сая төгрөгийн үнэ бүхий барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэн авчээ.
Харин шинээр хорооны цогцолбор барилга барихтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхийн санаа” өрхийн эмнэлгийн барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан байна.