Мэдээлэл технологийн үндэсний паркаас 16-25 насны хөгжлийн бэрхшээлтэй залууст зориулан мэдээлэл технологийн мэдлэг боловсрол, дадлага олгох зуны сургалт явуулах юм байна.
Сургалт ирэх наймдугаар сарын 3-аас эхлэх бөгөөд 10 хоног үргэлжлэх аж. Тус сургалтад АДРА-МОНГОЛ олон улсын байгууллагын боловсролын хөтөлбөрт хамрагдсан бүртгэлтэй 30 хүнд үнэ төлбөргүй мэдлэг олгох юм байна
Ерөнхий боловсролын сургуульд боловсрол эзэмшээгүй, танхимын сургалтаар сурч боловсрох боломжгүй, сургууль завсардсан хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн хүүхэд залуус энэхүү сургалтад хамрагдах юм.