Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцсийн буудлын харалдаа Туул голд хүүхэд осолдлоо гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн эрэн хайх салбарын бүлгийг очиход 15 нас, эрэгтэй голын усанд живж нас барсан байсныг цогцосыг гарган цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Урин дулааны улирал аялал зугаалгын үе, эхэлж сурагчдын хичээлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/