Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд модон дотор 80 настай иргэн төөрсөн байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 12 албан хаагч Шарга морьт болон Хуурай мухар орчим төөрсөн байсныг самналт хийн олоогүй тул эрэн хайх ажиллагааг 22:50 цагт түр зогсоосон байна. 2015.06.17-ны өглөөний 07 цагийн үед ар гэрийнхэнтэй нь холбогдож лавлахад Шарга морьтын зуслангийн цагдаагийн хэсэг дээр эсэн мэнд ирсэн байна гэж мэдээллэсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжинд осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход “Mitsubushi Fuso” загварын автомашин онхолдож иргэн хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)