Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн нутаг “Аравын даваа” гэдэг газар энэ сарын 12-ны өдөр түймэр гарсан.
Тэгвэл уг түймрийг цурамд оруулаад, тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр цурмыг манаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Мөн аймгийн Хүдэр сумын Баян цагаан багийн нутаг Бэлт уулын цаана Зэлт голын чиглэлд энэ сарын 16-ны өдөр ойн түймэр гарчээ.
Одоогоор түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нийт 32 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.