БНСУ-д Коронавируст халдвараар 19 хүн нас баржээ.
Харин 162 хүн лабораториор Коронавирусээр өвчилсөн болох нь батлагдсан байна.
Халдвар ихээр тархаж буй БНСУ-аас нийт 508 зорчигч Монголд иржээ. Тэд хил нэвтрэн орохдоо эрүүл мэндийн хуудас бөглөсөн бөгөөд ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг бүхий зорчигч байхгүй байсан гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.