Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн дахин сонгууль болж байгаа.
Санал авах ажиллагаа 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Сонгуулийн ирцийн мэдээллийг 2 цаг тутамд гаргаж байна. 14:00 цагийн байдлаар нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 20310 иргэний 19,3 хувь нь буюу 3916 иргэн санал өгчээ.