Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Ууганбаяр: Ойрын арван жилд ийм том хэмжээний сургалт хийх боломжгүй

2015-6-19
0
ЖИРГЭХ

        Манай улсад олон улсын “INSARAG” бэлтгэл сургуулилт энэ сарын 22-26-нд болно. Энэ талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяртай ярилцлаа.

 

-“INSARAG” бэлтгэл сургуулилт гэж чухам юуг хэлээд байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ОБЕГ, НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газрын “INSARAG” олон улсын эрэн хайх, авран туслах, зөвлөлдөх бүлэгтэй хамтарч Ази Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургуулилтыг эх орондоо зохион байгуулахаар болсон. Газар хөдлөлт болон бусад гамшиг тохиосон үед тухайн улсын үндэсний гамшгаас сэргийлэх боломж хүрэлцэхгүй тохиолдолд НҮБ-аас тусламж хүсэх юм бол энэ байгууллага ирж тусалдаг юм. Мөн дотооддоо тусламж хүргэх боломжгүй улс орны гамшгаас сэргийлэх байгууллагатай хамтарч хот дотор эрэн хайж, аврах үйл ажиллагаа явуулдаг дэлхийн улс орныг нэгтгэсэн олон улсын байгууллага гэж ойлгож болно.

 

 -Энэ сургалтыг эх орондоо зохион байгуулах нь манай улсад ямар үр өгөөжтэй юм бэ?

-Туршлагатай хүмүүстэй хамт сургуулилт хийвэл гамшиг тохиолдсон үед хамгийн бага хохиролтойгоор даван туулах чадвар нэмэгдэнэ. Тухайн улсад гамшиг тохиолдлоо гэхэд тусламжийн байгууллагыг хил гаалиар хэрхэн хурдан нэвтрүүлэх вэ гэхчлэн хууль эрх зүйн байдлыг нь судлах, энэ талын хууль эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгох зорилгоор энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байгаа юм.

 

 -Энэ сургалтыг манай улс өмнө нь хийж байсан уу. Зохион байгуулж байсан бол энэ удаагийнх ямар онцлогтой вэ?

-2007 онд зохион байгуулж байсан. Энэ удаагийн сургалтад 20 улсын 120 гаруй төлөөлөгч оролцоно. НҮБ-ын ХХЗГ-ийн “INSARAG” байгууллагаас гадна Ази, Номхон далайн бүсийн орны төлөөлөгчид ирэх юм. Тус байгууллагын гамшгаас сэргийлэх заавар нь гамшиг тохиолдсон олон улс оронд тусламж хүргэсний дараагаар шинэчлэгдсэн байгаа. Шинэчлэгдэх болгондоо сайжирдаг. Тийм учраас бид шинэчлэгдсэн заавар зөвлөмжөөр нь сургалтаа явуулна. Мөн энэ жилийн сургалт олон улсын эмнэлгийн тусламжийн баг оролцож байгаагаар онцлогтой.

 

 -Тусламжийн багийн талаар?

-Хөнгөн, дунд болон хүнд зэрэглэлийн багууд туслахаар ирдэг. Хөнгөн гамшиг тохиолдсон 5-10 хүнтэй баг ирнэ. Харин дунд зэрэглэлийн баг нь 50-60 хүний бүрэлдэхүүнтэй. Тэд өөрсдөө санаачлан аврах ажиллагаагаа зохион байгуулдаг юм. Мөн өөрсдийн багаж хэрэгсэл гэх бүх зүйлтэйгээ ирдэг. Хүнд гамшгийн үед ирэх баг нь 100-аас дээш хүнтэйгээс гадна нисдэг тэрэг, аврагч, үнэрч нохойтой. Гол онцлог нь энэ байгууллагын тусламжийн баг гамшигт өртсөн улс орноос огт хоол хүнс, байрлах байрны тусламж авдаггүй.

 

-Тэгвэл манай улсын багийн хувьд ямар шатанд ажилладаг вэ?

-Энэ жилээс бид олон улсын хэмжээнд аврах үйл ажиллагаа зохиох баг бүрдүүлж, бэлтгэж байна. Ирэх жилээс бид багийн гишүүдээ үнэлгээнд оруулна. Одоо ирэх багуудаас туршлага судалж дараа жил багуудыг үнэлгээнд оруулахдаа бэлтгэх зорилготойгоор ажиллаж байна. Мөн олон улсын аврах багууд ямар хувцас хэрэглэлтэй, багаж хэрэгслийн хувьд ямар байдаг талаар туршлага судлахаар зэхэж байна. Энэ бүх бэлтгэл ажлыг хангаснаар газар хөдлөлтийн гамшгийг хохирол багатайгаар даван туулах чадвартай болох юм. Мөн Улаанбаатар хотод ямар нэгэн хохирол учирлаа гэж бодоход гаднаас яаж түргэн тусламж авах, тусламжийн байгууллага ирэхэд хууль эрх зүйн талаа хэрхэн зохицуулах, Улсын онцгой комисс, ОБЕГ хэрхэн хамтран ажиллах гэх мэтчилэн бэлтгэл ажлыг хангах зорилготойгоор энэ сургалтыг зохион байгуулах гэж байна.

 

-Ямар сургалтууд явагдах вэ?

-Эхний гурван өдөр танхимын сургалт болно. “INSARAG” байгууллагын заавар зөвлөмжийг тайлбарлах, сүүлийн хоёр өдөр нь бодит дадлага сургуулилт хийнэ. Эхний дадлага бол “Чингис хаан” нисэх онгоцны буудлаар дамжин аврах багууд түргэн шуурхай нэвтрэх сургуулилт, Гуравдугаар эмнэлгийн хамт олонд гамшгийн үед түргэн тусламжийг шуурхай хүргэх талаар олон улсын эмнэлгийн байгууллагаас туршлага судлан хамтарч ярилцах юм. Мөн аврах тусгай анги дээр багаж хэрэгсэл, аврах багийн тусламж үзүүлэх чадварыг үзэж танилцана. ОБЕГ дээр сургуулилт хийх зорилгоор орчныг нь бүрдүүлнэ. Өгөгдсөн цагт аврах ажиллагааг зохион байгуулна. Алдаа дутагдал гаргавал хоорондоо зөвшилцөнө гэх мэт цогц сургуулилтыг таван өдрийн турш зохион байгуулах юм. Ойрын арван жилд ийм том хэмжээний сургалт хийх боломжгүй. Учир нь сургалт жил бүр өөр өөр улс оронд ээлжлэн болдог.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
“Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    8 цаг 24 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    8 цаг 56 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    9 цаг 1 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    10 цаг 0 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    10 цаг 2 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    10 цаг 7 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    10 цаг 33 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    11 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    11 цаг 26 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    12 цаг 4 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    12 цаг 9 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    12 цаг 29 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 40 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    12 цаг 57 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    13 цаг 8 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    13 цаг 20 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    14 цаг 14 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    14 цаг 24 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    15 цаг 4 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    15 цаг 6 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК