Энхтайваны өргөн чөлөө Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртлэх зам дагуу дулааны шугам солих ажил батлагдсан хуваариасаа 4 хоногийн өмнө түрүүлж явагдаж байна. 2015 оны 06 сарын 19-ний 20.00 цагаас 2015 оны 06 сарын 21-ний өдрийн 06 цагийн хооронд Цэцэг төвийн уулзварыг хааж дулааны шугам солих ажил хийгдэх тул бусад замыг сонгож явна уу.
Энхтайваны өргөн чөлөө Төв шуудангийн уулзвараас Баруун4-зам хүртлэх Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил үе шаттайгаар хийгдэж төлөвлөсөн хугацаанаасаа 4 хоногийн өмнө эхний ээлжийн хэсгийн ажлыг хийж гүйцэтгээд байна. 2015 оны 06 сарын 21-ний өдрөөс 2015 оны 07 сарын 05-ны хүртлэх хугацаанд дараагийн хэсэг буюу Цэцэг төвийн уулзвараас Улсын их дэлгүүр хүртлэх замыг хаана.Тухайн хэсгээр замын хөдөлгөөнд оролцдог жолооч нар Сөүлийн гудамж, Самбуугийнгуламж, бага тойруу, нарны зам, Их тойруугийн замыг сонгож замын хөдөлгөөнл оролцох шаардлагатай байна.