Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Т.Санчир Филиппиний “Гинебра Сан Мигель” багтай өнгөрсөн дөрөвдүгээр сард гэрээ байгуулж, тус улсын лигт тоглож эхэлсэн.
Гэвч тэрбээр сар гаруйхан хугацаанд Филиппиний багтай тоглож, гэрээгээ цуцласан талаар бид мэдээлж байсан.
Харин түүний гэрээгээ цуцалсан шалтгаан тодорхойгүй байсан бол Т.Санчирыг урьсан дасгалжуулагч солигдож шинэ дасгалжуулагчтай үл ойлголцол үүссэний улмаас багаасаа гарсан гэдэг нь тодорхой болжээ.
Гэхдээ Т.Санчир ирэх 12 дугаар сарын сүүлчээр дахин Филиппин улс руу явж урилга илгээсэн хоёр багийн аль нэгт нь тоглохоор болсон талаар албан бус эх сурвалж мэдээллэв. Харин ямар багт тоглох нь мөн л тодорхойгүй байгаа бөгөөд урьдчилсан тохиролцоо хийгээд байгаа аж.