“Зонхэн Юу Тиан” ХХК-ийн газрын тосны 3 цооног, 840 м3 багтаамж бүхий 16 газрын тосны сав, тоног төхөөрөмжинд мөн мэргэжлийн байгууллага шалгалт хийжээ.
“Зонхэн Юу Тиан” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт газрын тосны Галба-11 талбайд хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг байна. Тус компани нь газрын тосны нийт 14 цооног өрөмдсөнөөс олборлолтын 13 цооногт тос илэрсэн аж.
Тэд туршилтын шугамаар 1400 м куб тос олборлосон бөгөөд талбайд 1740 м куб багтаамж бүхий 16 газрын тосны сав, тоног төхөөрөмж угсарч суурилуулсан байна. Тус компанид хийсэн хяналт шалгалтаар барилга байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалттай холбоотой болон байгаль орчны чиглэлээр нийт 18 зөрчил, дутагдал илэрсэн байна.
Үүнд, зураг төслийн зөрчил 35 хувь, угсралтын зөрчил 28 хувь, сав, тоног төхөөрөмжийн ашиглалт 28 хувь, байгаль орчны зөрчил 9 хувь байжээ. Мөн зөрчлөөр зориулалтын бус байр, талбайд ашиглалтын шаардлага хангахгүй саванд газрын тос хадгалж байсан зөрчил илэрсэн байна.
Тиймээс дээрх зөрчлийг арилган стандарт. Нормын дагуу үйл ажиллагаагаа явуулахыг үүрэгдсэн.
Энэ мэтээр Монголын баялагыг ашиглаж, олборлож байгаа компаниуд үйл ажиллагааны зөрчилтэй ажилласаар байгаа нь мэргэжлийн байгууллагын шалгалтаар илэрсээр байгаа юм.