Ховд голын усанд осолдсон ”Пазилет” төрийн бус байгууллагын дотуур байранд амьдардаг хоёр хүүхдийн цогцосыг эрэн хайх ажлыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвшөөрсний дагуу явуулжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 15 настай А-ийн цогцосыг осол болсон газраас 6-7 км зайд байрлах, Бугат сумын хар үзүүр гэдэг газраас олж, тус аймгийн цагдаагийн газар болон ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Олдоогүй нэг хүүхдийн цогцсыг Улаанбаатар хотоос аврах тусгай ангиас ирсэн аврагч нарын хамт эрэн хайх ажиллагаа явуулж байна гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллэв.