Говь-Алтай аймгийн "Алтай" чуулгын барилгын ажил дуусч, үүд хаалга нээжээ.
Алтайчууд чуулгын шинэ байртай болсондоо баяртай байгаагаа нээлтийн үеэр онцлож байв.
Түүнчлэн чуулгын шинэ байрны нээлтэнд зориулан Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын уран бүтээлчид ая дууны мялаалга өргөсөн юм.
Энэхүү "Алтай" чуулгын барилга нь баруун таван аймагтаа дээгүүр байр эзлэх томоохон хэмжээний чуулга болж байгаагаараа онцлог аж.

























































