Өмнөговь аймгийн Даланзадгад хотын төвийн томоохон дэлгүүрт их хэмжээний үхсэн малын мах зарж байсныг илрүүлжээ.
Тодруулбал Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Үхсэн тэмээний мах зарж байна” гэсэн мэдээллийн дагуу шалгалт явуулахад их хэмжээний үхсэн малын мах зарж байсан нь тогтоогдсон байна.
Мөн шалгалтаар тухайн дэлгүүрт худалдаалж байсан 240 килограмм махыг хураан авч шинжилгээнд оруулжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус аймгийн Булган, Баяндалай, Баян-Овоо зэрэг сумдад их хэмжээний бороо орж байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас 50 гаруй малчны хонь ямаа, үхэр ихээр хорогдсон байна.
Харин дэлгүүрт худалдаалж байсан мах эдгээр малын мах байх өндөр магадлалтай байгаа аж.
Сэтгэгдэл (1)