Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сангийн сайдад АТГ-аас албан бичиг хүргүүлэв

2015-6-24
0
ЖИРГЭХ

        Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ оны 3 дугаар сарын 15-наас 4 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд Говь-Алтай, Ховд, Увс аймгийн төв болон зарим сумдад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах зорилгоор ажилласан юм. Ийнхүү ажиллах явцад аймаг, сумдын Засаг дарга, ИТХ-аас Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ыг үндэслэн хууль тогтоомжоор эрх олгоогүй байтал аймаг, сумдын Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын талаар дахин журамласан, журмаас давсан зохицуулалт хийснээр орон нутгийн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, төсвийн зарцуулалтад үрэлгэн хандах боломжийг бүрдүүлсэн байж болзошгүй байдал ажиглагдлаа. Тухайлбал:

 

 1.   Увс аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 14/03 дугаар тогтоолоор “Сумын Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ыг батлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 буюу “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.” 25 дугаар зүйлийн 25.1 буюу “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.”, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.4 буюу “сумын Засаг даргын шийдвэрээр олгодог нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээг үзүүлэх, зохион байгуулах;” гэснийг тус тус үндэслэсэн нь сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн төдийгүй Сангийн сайдын баталсан журмын ихэнх зохицуулалтыг хуулбарласан;


  2.  Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2014 оны а/20 дугаар захирамжаар “Сумын Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах журам”-ыг батлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 буюу “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэсэн заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан журмыг тус тус үндэслэсэн нь мөн л сумын Засаг даргад хуулиар олгогдсон эрх хэмжээ биш юм. Журамд олон улсын болон улсын, бүс, аймаг, сумын хэмжээний хурал зөвлөгөөн, семинар, уулзалт, ярилцага зохион байгуулах, гэрээ байгуулах, гадаад дотоодын төрийн өндөр албан тушаалтан, зочид төлөөлөгчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, ИТХ болон Засаг даргын зөвлөлийн хурлаар баталсан журам, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, Засаг даргаас олгодог шагнал урамшууллын зардал, аймаг, сум, төрийн болон төрийн бус байгууллагын түүхт ойн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, бэлэг дурсгалын зүйл хийлгэх, буцалтгүй тусламж олгох, шинээр төрсөн хүүхэд, эхчүүдэд дэмжлэг үзүүлэх, баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх зэрэгт тус сангийн хөрөнгийг зарцуулахаар тусгасан, жишээ дурдахад Засаг даргын 2 удаагийн захирамжаар 2014 онд төрсөн 50 хүүхдэд тус бүр 10 000 төгрөгийн хадгаламжийн дэвтэр ХААН банкинд нээлгэсэн, Улаанбаатар хот дахь оюутны зөвлөлийн шинэ жил, улирлын урамшуулалд 400 000, сумын залуучуудын сүлд модны наадамд 476 000, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон хяналт үнэлгээ, мониторингийн багийг хооллох, хүндэтгэл үзүүлэхэд 306 000, Улаанбаатарт зохион байгуулах золголтын арга хэмжээнд 7 370 000 төгрөг ... зэрэг зардлыг уг нөөцийн хөрөнгөөс гаргасан;


 3.   Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын 2013 оны а/18 дугаар захирамжаар “Орон нутгийн нөөц санг төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлийг тооцох журам”-ыг батлахдаа 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болсон Сангийн сайдын 2010 оны 24 дүгээр тушаалыг үндэслэсэн;


 4.   Увс аймгийн Засаг даргын 2013 оны а/252 дугаар захирамжаар “Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах журам”-ыг батлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 буюу “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан журмыг тус тус үндэслэсэн. Уг журмаар “Аймгийн Засаг даргын хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, цаг үеийн шинжтэй асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардал” гэдэгт баяр наадам, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаад дотоодын төрийн өндөр албан тушаалтан, зочид төлөөлөгчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, аймгийн Засаг даргаас олгох шагнал, оны тэргүүний сум, байгууллага, хамт олон, ажилтныг шагнаж урамшуулах, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, ардын цолтон төрийн шагнал, гавъяат, эрдмийн зэрэг цол, үндэсний их баяр наадмаар цол хүртсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэх, аймаг, сум, төрийн болон төрийн бус байгууллагын түүхт ойн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, ном товхимол хэвлүүлэх, бэлэг дурсгалын зүйл хийлгэх, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг дэмжих, Засаг даргын зөвлөлийн хуралдааны зардал, улсын болон аймгийн чанартай уралдаан тэмцээний шагнал, соёл спортын арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зэрэг зардлыг хамааруулж, тус сангийн хөрөнгөөс зарцуулахаар зохицуулсан. Тухайлбал, 2014 онд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн арга хэмжээнд 5 000 000, “Ардчилсан хүчний холбоо” ТББ-д 500 000, аймгийн Залуучуудын холбоонд 2 666 000, “Увс нуур” галд 1 000 000, баруун бүсийн Даншиг их хурд, Ховд аймгийн наадамд зориулж 1 067 300, Галдан бошгот хааны мэндэлсний 370 жилийн оны байр наадамд 3 000 000, “Энхжин” хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаанд 1 000 000, УДШ, ХЗЯ, Прокурор, ЦЕГ, ШШГЕГ-ын хамтарсан ажлын хэсэг, МҮОНТ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ажилтнууд, Шадар сайд, Ерөнхий сайдын зөвлөх, Эрчим хүчний сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Архивын ерөнхий газрын дарга, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, тэдгээрийг дагалдан яваа зочид, төлөөлөгчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэхэд зориулж 17 260 700, шинэ замын нээлтэд оролцогчид, соёл урлагийн чиглэлээр мэргэжлийн сургуульд элсэлт зохион байгуулах төлөөлөгчид, нэр бүхий зарим гавъяат тамирчид, Нэгдсэн эмнэлэгт оношилгооны тоног төхөөрөмж хүлээлгэн өгөхөөр ирсэн Засгийн газрын төлөөлөгч зэрэгт хүндэтгэл үзүүлэхэд 3 934 900, спортын клуб байгуулах, жудо бөхийн дэвжээний нээлтийн арга хэмжээний зардалд 5 826 500, Увс аймгийн Засаг дарга, ИТХ-ын Төлөөлөгчдөд /өөрсөддөө/ хүндэтгэл үзүүлэхэд 1 248 700, Засаг даргын зөвлөлийн гишүүдэд 2014 оны улирлын урамшуулалд 5 760 000 , аймаг байгуулагдсаны ой 2015 онд болохтой холбогдуулан 90 жилийн ойн бэлтгэл ажлыг хангахад зориулж 4 600 000, шинээр мэндэлсэн, хуримласан, иргэний үнэмлэх гардан авсан иргэдэд хүндэтгэл үзүүлэхэд зориулж 33 562 400 төгрөгийг тус тус зарцуулсан;


 5.   Засаг даргын нөөц сангаас Говь-Алтай аймгийн Дэлгэр сум нутгийн зөвлөлийн золголт, Увс аймгийн Малчин, Бөхмөрөн, Сагил, Түргэн, сумд сумын ой тэмдэглэх ажлын бэлтгэл хангах, нутгийн зөвлөлийн гишүүдтэй уулзах, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах, Ховд аймаг Галдан бошгот хааны мэндэлсний 370 жилийн ой тэмдэглэх, Баруун бүсийн даншиг наадмын арга хэмжээнд зориулан бэлэг дурсгалын зүйл бэлтгэх зэрэгт багагүй хөрөнгө зарцуулсан зэрэг болно.

 

Түүнчлэн зарим аймаг, сумд улсын төсвөөс орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хуваарилагдсан хөрөнгийг төлөвлөх, батлах, захиран зарцуулахдаа Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн заавар”-т тусгасан зарчмууд болох орон нутгийн төсвийн бус байгууллагуудад хөрөнгө зарцуулахгүй байх, буцалтгүй тусламж, дэмжлэгт зарцуулахгүй байх зэрэг зарчмыг баримтлаагүйн зэрэгцээ тус сангийн хөрөнгөөр олон төрлийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх нэрийдлээр багагүй хэмжээний хөрөнгө төсөвлөн зарцуулжээ. Жишээлбэл, 2014 онд Говь-Алтай аймаг “Англи хэлийг Алтайдаа” төслийг хэрэгжүүлэх хүрээнд тусгасан хөрөнгийн 63.3 хувь нь 5 багшийг гадаадад сургахад, Ховд аймаг “Аваргууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд тусгасан хөрөнгийн 25 хувь нь улсын цол хүртсэн бөх, уяачийн цолны мялаалгад зориулагдсан, Увс аймаг орон гэргүй 35 өрхөд гэр олгосон, мөн бүтэн өнчин хүүхдүүдэд тодорхой хэмжээний мөнгөн дүн бүхий хадгаламжийн дэвтэр нээлгэсэн байв.

 

Авлигатай тэмцэх газраас Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын “Хоёр”-ын 2.3-т заасан зохицуулалт нь орон нутгийн төсвийн хөрөнгөд үрэлгэн хандах шалтгаан, нөхцөл болж байгааг судлан үзэж, бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох арга хэмжээг авч, хариуг эргэн мэдэгдэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад албан бичгээр мэдэгдэв.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
“Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    7 цаг 7 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    7 цаг 39 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    7 цаг 44 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    8 цаг 43 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    8 цаг 45 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    8 цаг 50 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    9 цаг 16 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    9 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    10 цаг 9 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    10 цаг 47 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    10 цаг 52 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    11 цаг 12 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 цаг 23 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    11 цаг 40 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    11 цаг 51 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    12 цаг 3 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    12 цаг 57 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    13 цаг 7 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    13 цаг 47 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    13 цаг 49 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК