Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Дашчойлин хийдийн баруун талд байрлах хуучин Циркийн байр галд автав.
Гал түймэр гарсан газар очвол галыг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийнхан ажиллаж байсан бөгөөд дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагч нар хамгаалалт авсан байлаа.
Гал түймэрт хүн өртөөгүй бөгөөд тус байгууламжаас хамгийн сүүлчийн хүн 19.00 цагт гарсан болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн.
20 цагийн орчимд гарсан тус түймрийг шөнийн 03 цагийн орчимд бүрэн унтраасан байна.
Галыг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын газрын гал унтраах, аврах 10 дугаар ангийн 51 албан хаагч ажилласан гэдгийг холбогдох албаны хүмүүс өгүүллээ.
Одоогоор галын дүгнэлт гараагүй байгаа аж. Харин тус байранд засварын ажлаар гагнуур хийж байсан бөгөөд гал түүнээс үүдсэн байж болзошгүй гэдгийг албан бус эх сурвалж мэдээллэв.
Хуучин циркийн энэхүү барилгад Хөгжим бүжгийн коллежийн циркийн оюутнууд бэлтгэлээ хийдэг байжээ.