зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анхаар: Хазайж эхэлсэн 16-р байрны дуулианыг ”Хадан ус” ХХК-ийн барилга давтах гэж байна

2015-6-24
0
ЖИРГЭХ

СӨӨМ ГАЗРЫГ Ч АШИГЛАХ ГЭСЭН ХҮМҮҮСИЙН ШУНАЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

 

        Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо “Драгон” төвийн ар талд баригдаж байсан барилгын хашаа руу буудай ачиж явсан чиргүүлтэй, хүнд даацын автомашин унаж осолдсон талаар бид мэдээлсэн.

 

Харин өчигдөр ослын газарт очиход барилгын урд, хойд замыг хаасан тул түгжрэл нэлээд үүссэн байдалтай, замын цагдаа болон онцгой байдлын албан хаагч нар ослын газрыг хамгаалалттаа авсан байв.

 

Харин замын хажуу руу унаж, осолдсон машиныг гаргаж аваагүй байлаа.  

 

Осол "Драгон" төвийн арын 22 а,б болон 23а байрны голын туслах замд болжээ. Тодруулбал туслах замтай хаяа дэрлэн 135 айлын 16 давхар орон сууцны барилга барихаар хэдийнэ суурийг ухаж эхэлсэн бөгөөд замтай барилгын суурийг тулгаж ухсанаас зам цөмөрч хүнд даацын автомашин осолдсон байна.

 

Азаар хүний амь нас эрсдээгүй ч осолдсон автомашины жолооч багагүй гэмтэл авсан тул эмнэлгийн тусламж үзүүлэхээр ГССҮТ рүү шилжүүлсэн байна. Харин ослын шалтгаан болон жолоочийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Одбаяраас тодруулахад “Одоогоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ямартай ч шинжилгээ авсан байгаа. Ослын шалтгаан удахгүй тодорхой болно” гэв.

 

Харин энэ талаар иргэд “Хүүхдийн тоглоомын талбайг булааж эрх мэдэлтэнүүдийг лоббидож газрын зөвшөөрөл авахаар ийм зүйл болж байгаа юм. Үнэхээр хуулийн дагуу барилга барих зөвшөөрөл авч, журам ёсоор нь сууриа ухсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй байсан. Ямар ч хүн харсан замтай тулгаад барилгын суурийг ухахаар зам цөмөрч л даараа шүү дээ. Харин энэ удаагийн хэрэг сануулга боллоо. Ер нь энэ мэтээр барилгын суурийг хэтэрүүлэн ухаад байвал олон хүний амь нас эрсдэхгүй гэх баталгаа алга” хэмээн бухимдацгааж байлаа.

 

Үнэхээр ч "Хадан ус" ХХК-ийн захиалсан 135 айлын 16 давхар орон сууцны барилгыг "Мон хауз" ХХК барихын тулд автомашины замтай суурийг тулгаж ухсан нь нүднээ илт.

 

Өргөн уудам газар нутагтай манай улсын нийслэлд өдгөө газрын төлөөх тэмцэл, сөөм газрыг ч ашиглах гэсэн хүмүүсийн шунахай байдал хэрээс хэтэрч иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсээр байгаа нь үнэхээр харамсалтай.

 

Энэ асуудлыг холбогдох албаны хүмүүс анхааралдаа авахгүй бол “Ниргэсэн хойно нь хашгирах”-ын үлгэр болж ард түмэн амь нас эрүүл мэндээрээ хохирвол хариуцлагыг нь хэн хүлээх вэ.  

 

Магадгүй гашуун үнэний түүх болох хориглосон гэх замаар явж байсан хүнд даацын автомашины жолооч мэтийн жирийн иргэд л буруутан болох уу гэдгийг ч албаны хүмүүсээс асууя.

 

БАРИЛГЫН СУУРИЙГ ШУНАН УХДАГ БАРИЛГЫН КОМПАНИУДЫН ТОЛГОЙГ ИЛСЭЭР БАЙХ УУ?

 

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны алдарт 16 дугаар байрны дуулиан намжиж амжаагүй байхад дахин барилгын суурийг шунан ухснаас болж асуудал дэгдэв.

 

Тус газарт "Хадан ус" ХХК-ийн захиалгаар "Мон хауз" ХХК 135 айлын 16 давхар орон сууцны барилга барихаар суурийг ухаж, барилгын ажлаа эхлүүлээд байжээ.

 

Барилгын ажил тавдугаар сард эхэлсэн бөгөөд оршин суугчид хүүхдийн тоглоомын талбайд барилга барих гэж байгаад нэлээд эсэргүүцэж, тэмцсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна.

 

Гэвч “мөнгө цагаан нүд улаан” гэгчээр олны дургүйцлийг төрүүлэн байж сүндэрлүүлэхээр улайран зүтгэсэн компаниуд барилгын суурийг замтай тулгаж барьсанаас ийнхүү осол гарчээ. Хэдийгээр тухайн замаар хүнд даацын автомашин явахыг хориглосон ч замтай хаяа дэрлүүлэн барилгын суурийг ухсан компаниудын хариуцлагагүй үйлдэл гэдгийг ослын газар байсан хүмүүс хэлж байв.

 

  

16 ДУГААР БАЙРНЫ АСУУДАЛ Ч СУУРИЙГ ИЛҮҮ УХСАНААС БОЛСОН

 

        Баянгол дүүргийн 16 дугаар байрны сууринд “Би Жи Би ЖИ” ХХК барилга барихаар суурийг хэтрүүлэн ухсанаас байр нурах аюулд хүрч оршин суугчдыг нэлээдгүй сандаргаж, нүүлгэн шилжүүлсэн.

 

Гэвч эцэст нь төр бүх ачааг нураандаа үүрч иргэдийг зочид буудалд байрлуулсан, нүүлгэн шилжүүлсэн бүх зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс төлсөн.

 

Уг нь бүх хохирлыг барилгын суурийг шунан ухсан “Би Жи Би Жи” ХХК хариуцна хэмээж байсан нь өдгөө төрд өрөө төлсөн эсэх нь ч тодорхойгүй байгаа.

 

Тухайн үедээ л олны анхааралд байсан энэ асуудлын тоос намжиж амжаагүй байтал дахин ийм зүйл болж байгаа нь манай улсад барилгын салбар хэрхэн хөгжиж байгаа, хууль дүрэм хэрхэн үйлчилж байгаагийн тод жишээ болов.   

 

24tsag.mn Б.Батчимэг

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ
Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • хм (202.179.18.59)
    БАТ ҮҮЛ анх гарч ирэхдээ юу гэж байлаа? хотын төвд нэмж юм бариулахгүй энээ тэрээ баахан л худлаа шоудсан. Тэгсэн эхнээсээ авахуулаад буруу газар зөвшөөрөл өгсөн барилгууд нь нурж унаад л байна.
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.10.23.115)
    ЛУЙВАРЧИН ХАХУУЛЧ НАРЫН ТӨР ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОСОН
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • зочин (115.187.88.2)
    монхауз юм болгоныг монгоор шийддэг заваан компани
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.10.23.99)
    ХУУЛЬ ГУУЛЬ БОЛСОНЫ ТОД ЖЭШЭЭ ЭНЭ ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ЭНЭ ХҮМҮҮСИЙН ХААГУУР НЬ ЯВААД БАЙНА ЭРҮҮГИЙН ХУУЛААР ХУУЛЧИЛСАН ЗҮҮЛЬ ЗААЛТАЙ ХЭРЭГҮҮҮД ШҮҮ ДЭЭ
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.3.249)
    ulsin komisiin l buriushde bvh standartin shalgah heregteishde bvh yumig zoosni nvher haraal iim zvil bolj bga
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • fffff (182.216.109.163)
    Bailaa bol unen bolj taarj baina.hazaisana
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • 2015 (199.40.204.245)
    uursduu gazraa zarsani urshigaa turiin mungunuus humslah yum da icheesei
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • bat Uulii shuten bishregch (124.163.136.29)
    Bat UUl darga dahin barilga bariulahgui gej helsen sanagdaad bh yum.
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзав
    4 цаг 55 мин
  • Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ
    5 цаг 3 мин
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
    5 цаг 25 мин
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    5 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
    6 цаг 16 мин
  • Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
    6 цаг 21 мин
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
    6 цаг 54 мин
  • Б.Мягмар: 15 жил яригдсан төсөл яг одооноос бодит ажил болж байна
    7 цаг 15 мин
  • Холимог тулааны ААШТ өнөөдөр эхэлнэ
    9 цаг 6 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
    9 цаг 49 мин
  • Б.Мөнхсоёл: Донтчихсон хойно нь эмчлэх, өөрчлөх, болиулах маш хэцүү
    10 цаг 10 мин
  • Ч.Анар: Тамхины татварыг огцом нэмж, хүн болгоны тамхи татах бололцоог бууруулах зорилготой хуулийн төсөл юм
    10 цаг 23 мин
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
    10 цаг 36 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
    10 цаг 51 мин
  • Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    11 цаг 10 мин
  • Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа
    11 цаг 11 мин
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
    11 цаг 39 мин
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар хөдөлжээ
    11 цаг 40 мин
  • Буудлагын ААШТ-ээс Э. Даваахүү хүрэл медаль хүртлээ
    11 цаг 49 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    12 цаг 17 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК