“Монгол, Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форум” маргааш өглөө 10,00 цагт Монгол японы төвд болно. Монгол японы төр болон хувийн хэвтшлийн 200 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцох юм. Энэхүү хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форумын зорилго нь хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлэхээс гадна Монгол-Японы Хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн хооронд түншлэлийг сайжруулах юм.
Д.Дуулим