Малайзын Селангор мужийн Бандар-Утама дүүрэгт монгол бүсгүйг олон удаа буудаж, хүнд шархдуулсан хэрэг энэ сарын 15-нд гарсан талаар бид мэдээлсэн.
Харин бүсгүйн биед байсан бүх сумыг авсан бөгөөд түүний биеийн байдал сайжирч байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээллэв.
Түүнчлэн бүсгүйн ар гэрийнхэн Малайз улсыг зорьсон болохыг ч өгүүлсэн.
Харин мөрдөн байцаалтын явцад монгол эмэгтэйтэйн хамт машинд байсан Малайзын иргэн, бизнесмен залууг гэмт этгээдүүд онилон буудсан боловч хажууд нь сууж байсан бүсгүй суманд оногдож шархадсан гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоожээ.
Сэтгэгдэл (1)