Өчигдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 6 дугаар байрны 2 дугаар орцны тагтан дээр 7-9 давхраас хүн унаж нас барсан байна, цогцсыг буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ.
Нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход 30 орчим насны, эрэгтэй 7 давхрын шатны хонгилын цонхоор унаж тус тавцан дээр нас барсан байсныг цогцсыг буулгаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)